88999920

Манлайлал

L4. Өөрчлөлтийн удирдлага  

Өөрчлөлтийн удирдлага

Өөрчлөлт сайжруулалтад ажилчдыг бэлтгэх, дэмжих, өөрчлөлтөд шаардлагатай алхмуудыг хийх, өөрчлөлтийн өмнөх болон дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү сургалт маань чиглэх болно.

Байгууллагад чухал өөрчлөлтүүд нь ажилтнуудын хувьд сорилт болохуйц амаргүй зүйлүүдийн нэг байдаг. Учир нь өөрчлөлт нь олон талын хамтын ажиллагааг шаарддаг төдийгүй ач холбогдол, зорилго зэргийг сайтар таниулах хэрэгтэй болдог. Өөрчлөлтийг зохицуулах арга зүйг эзэмшиснээр шилжилт өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

Өөрчлөлт нь ихэвчлэн хүнээс хамааран бүтэлгүйтдэг. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс хийж дадсан зүйлээ өөрчлөхийг хүсэхгүй байх, гарах үр дүн эрсдэлээс айх зэрэг нь үүнд нөлөөлж байдаг. Гэсэн хэдий ч байгууллагын зорилгод нийцсэн хөгжүүлэлт сайжруулалт, өөрчлөлтийг хийх шаардлага алхам тутамд гарч байдаг тул Өөрчлөлтийг зохицуулах арга зүйг мэдэж байх нь танд давуу талыг үүсгэх болно.

 

  1. Өөрчлөлтийн удирдлага
    • Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц
    • Өөрчлөлтийн удирдлагад менежерийн үүрэг
    • Өөрчлөлтийн удирдлагын үйл явц тэдгээрийг зөв удирдөх нь
    • Өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх нь
  2. Төслийн удирдлагын үндсэн ойлголт
  3. Байнгын сайжруулалтын суурь
    • 5S бүтээмжийн хөтөлбөр
    • Кайзен саналын арга зүй
    • Бенчмаркинг
 

Өөрчлөлтийн мөн чанар ба өөрчлөлтөд хандах хувь хүний хандлага зан төлөвийн мөн чанарыг ойлгох замаар өөрчлөлт сайжруулалтын үйл ажиллагаа, шинэ төслүүдийг амжилттай нэвтрүүлэх аргачлалд суралцана.

 

Том болон жижиг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх шилдэг арга туршлагыг мэднэ.

 

  • Ямар салбарт, ямар мэргэжлээр ажиллаж байгаагаас үл хамааран бүх дунд болон дундаас дээш шатны менежерүүд
  • Баг удирдаж буй удирдах ажилтан.
  • Ахлах ажилтан
  • Өөрчлөлтийн удирдлагын талаар мэдлэгтэй болохыг хүссэн хэн бүхэнд энэхүү сургалт маань нээлттэй
 

  • Хичээллэх хугацаа академик 16 цаг
  • Хичээллэх хугацаа: 15:00 -с 21:00 цаг. 
  • Байгууллагын сургалтын захиалга авна.

 

 

Бүртгүүлэх булан

  Захиалах
  • Хугацаа: 16 цаг
  • Гэрчилгээтэй
  • Төлбөр: 480,000



loader