88999920

Манлайлал

L5. Чанарын тогтолцооны менежер  

Чанарын тогтолцооны менежер

Удирдлагын тогтолцооны менежер нь хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаанд ажилтан болон багийг удирдан чиглүүлж, үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх чадвартай байх ёстой. Мөн стратеги төлөвлөлт боловсруулах, санал санаачлагуудыг гаргах, байгууллагын сайжруулалтыг тодорхойлох, хэмжилтийн системийг боловсруулах өргөн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Мөн эдгээрээс гадна чанар/хөгжлийн менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Үүнд:

  • Багаар хамтран ажиллах
  • Зорилгоо тодорхойлж, цагаа оновчтой төлөвлөх 
  • Санхүүгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх
  • Эрсдэлийг илрүүлж, үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих
  • Чанарын удирдлагын тогтолцоог цогцоор нь хөгжүүлэх
 

  1. Чанарын удирдлагын суурь
  • Чанарын философи
  • Чанарын парадигмууд
  • Чанарын хэмжигдэхүүн
  • Чанарын өртөг
  1. Хэрэглэгчийн үйлчилгээний төгөлдөршил
  • Хэрэглэгч төвтэй байгууллага болох
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх
  • Хэрэглэгчийн санал гомдол шийдвэрлэлт
  1. Эрсдэлийн удирдлага ISO 31000 1-р хэсэг
  • Эрсдэлийн хэмжилт мониторинг
  • Эрсдэлийн аппетит
  • Эрсдэлийн үнэлгээ
  • Эрсдэлийг бууруулах
  1. Бизнес процесс загварчлал
  • Процесс ба зураглал
  • Процессын шинжилгээ /хэмжилт , мониторинг,
  • Процессын сайжруулалт
  1. Хувь хүний бүтээмж, харилцаа хандлага
  • Өндөр бүтээмжтэй байх дадлууд
  • Цагийн менежмент
  • Багийн удирдлага
  1. Стратеги төлөвлөлт
  • Компанийн цөм үзэл санаа
  • Бизнесийн орчны шинжилгээ
  • Стратегийн томъёолол
  • Стратеги төлөвлөлт
  • Стратегийн зураглал
  • Стратеги хэрэгжүүлэлт
  1. Чанарын бодлого, зорилт, төлөвлөлт

 

  1. ISO 9001 ЧУТ -ны стандартын анхан шатны сургалт
  • ISO 9001 стандарт гэж юу вэ?
  • Гол зарчим ба давуу тал
  • Стандартын шаардлага
  • Хэрэгжүүлэлт
  1. Бататгал ба тайлан хамгаалалт

 

Чанар хөгжлийн менежерээс хүлээгдэж буй ур чадваруудыг сургалтанд хамрагдагсдад олгохыг зорьж байна.  

Чанарыг эрхэмлэдэг бизнесийн байгууллагад удирдах төвшний албан тушаал хаших мэдлэг ур чадвартай болно. Дараах чиглэлүүдээр мэдлэг ойлголтоо сайжруулж ажил амьдралдаа ашиглах боломжтой болно. Үүнд:

Харилцааны чадвар. Удирдлага хүн бусадтай тодорхой ойлгомжтой байдлаар харилцаж, тэднийг ятгаж чаддаг байх ёстой. Тэд нөхцөл байдлыг үр дүнтэй хэлэлцэн, зөвшилцөж, удирдлагад ажиллаж буй хүмүүсээ чиглүүлж, байгууллагын гадна болон дотор бодлого, шийдвэрээ тайлбарладаг байх ёстой.

Шийдвэр гаргах чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлох, менежмент хийх зэрэгт шийдвэр гаргах чадвар ихээхэн шаардагддаг. Тэд олон сонголтуудаас үнэлт дүгнэлт хийж, хамгийн тохиромжтой арга замыг сонгох хэрэгтэй болдог.

Манлайллын ур чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлж, хүмүүс болон нөөцүүдийг үр ашигтай зохион байгуулж зохицуулах замаар байгууллагыг амжилттай удирдаж чаддаг байх ёстой.

Асуудлыг шийдвэрлэх ур чадвар. Удирдлага хүн байгууллагын доторх асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шаардлагатай. Тэд алдаа дутагдлыг таньж, шийдлийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

 

  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Чанарын менежерүүд
  • Инженер, эмч, зохион байгуулагч гэх мэт байгууллагын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээгээ, үйл ажиллагаагаа сайжруулах зорилготой хэн бүхэнд энэ сургалт нэлттэй.

Сургалтын цаг 09:00-16:00

Сургалт нийт 40 цаг. 

Анги дүүргэлт 4-8 хүн.

Онлайн болон танхим зэрэгцэн хичээллэнэ. Та хүсвэл танхимд ирж хамрагдах эсвэл онлайнаар хамрагдах боломжтой юм.

Тавигдах шаардлага:

  • Бакалавраас дээш зэрэгтэй
  • 1 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай
 

Бүртгүүлэх булан

  Захиалах
  • Хугацаа: 40 цаг
  • Гэрчилгээтэй
  • Төлбөр: 1,600,000



loader