88999920

Менежмент

M1. ISO 9001 cтандартын сургалт  

ISO 9001 cтандартын сургалт

ISO 9001 стандартыг  дэлхийн 170 гаруй оронд 1.2 сая гаруй байгууллага үйл ажиллагаандаа  нэвтрүүлээд байна. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн хамгийн алдартай стандарт юм.

Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм. 

Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг. 

Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.

Дээрх бүгдийг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөр танай байгууллагад туслах болно. Хөтөлбөрийг удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүлэх зургийн аудитор, энэ салбартаа олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай хүн удирдах болно. 

Цаашид байгууллагаа илүү хөгжүүлж сайжруулах хүсэлтэй байгууллагуудад энэхүү стандарт нь олон улсын бусад стандартуудын суурь болдог чухал стандарт тул бага өртөг зардлаар энэ стандартыг нэвтрүүлэх боломжийг бүү алдаарай.

 

  1. Чанарын удирдлагын суурь ойлголт
  2. ISO 9001 стандарт гэж юу вэ?
  3. Стандартын зарчим ба мөн чанар
  4. Стандартын шаардлага
  5. Стандарт нэвтрүүлсэн байгууллагад анхаарах зүйлс
  6. Стандарт нэвтрүүлэх бэлтгэл ба хэрэгжүүлэлтийн үе шатууд
  7. Чанарын удирдлагын бусад чиг хандлагууд
 

  • ISO 9001 стандарт байгууллагын менежментийн суурь тогтолцоо болох тухай
  • Стандартын гол үзэл санаа ба зарчим
  • Стандарт нэвтрүүлэх үйл явц
  • Стандартын шаардлагууд
  • Байгууллагад бий болох давуу тал ба анхаарах зүйл
  • 3 дагч талын аудитыг сонгох тухай
 

ISO 9001:2015 Чанарын удирдлагын олон улсын стандартын талаар ойлголттой болохыг хүссэн хэн бүхэнд энэхүү сургалт маань нээлттэй.

 

Сургалт танхим эсвэл онлайн аль ч хэлбэрээр явагдаж болно. Сургалтын цагийг ихэвчлэн хамрагдсан хүмүүсийн санал дээр үндэслэн тогтоно.

 

Бүртгүүлэх булан

  Захиалах
  • Хугацаа: 8 цаг
  • Гэрчилгээтэй
  • Төлбөр: 240,000



loader