88999920

Мэдлэг

Ковид 19 -ийн үед бизнесээ хэрхэн онлайнаар явуулах вэ?

Ковид 19 -ийн үед бизнесээ хэрхэн онлайнаар явуулах вэ?

Ажилтнуудаас яг юу хүсэж буйгаа эргэн харах. Таны ажилтнуудын бүтээмж нэг л муу болсон мэт санагдаад байна уу, тэгвэл та тэднээс яг юу хүсээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй.

Юун түрүүн та өөрийн ажилтнуудад гаргадаг өөрийнхөө харилцаа, хандлагадаа анхаарч,  онлайнаар ажиллах үед хоёрдмол утгатай даалгавар өгөхөөс сэргийлж, шийдвэрээ нухацтай бодож гаргах хэрэгтэй. 

Магадгүй таны ажилтнуудын хандлага, ажиллах хэв маягт асуудал байгаа эсэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хэрэв тийм бол тэдний үйлдэл нэг бүрийг заах гэхээсээ илүүтэй ажлын бодит үр дүн, чадавх дээр суурилж ажиллавал илүү үр дүнд хүрнэ.

Бодит туршлага: Өмнө нь манай багийн ахлагч үргэлж өөрийнхөө арга барилаар ажилтнуудаа ажиллуулахыг хүсдэг байсан. Гэтэл зарим чадварлаг ажилтнуудын бүтээмж буурч эхэлсэн. Тухайн үед тэр ахлах ажилтан үүнийг соргогоор мэдэрч тэдгээр ажилтнуудыг зөнд нь орхиж, тэднээс бүтээмжийг асуудаг болсон ингэснээр эргээд ажлын бүтээмж нэмэгдсэн.

Хэрэв ажилтнуудын ур чадвар, туршлага хангалтгүй байгаа тохиолдолд тэднийг сургах эсвэл илүү туршлагатай нэгэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Ийм тохиолдолд алсын зайнаас ажиллахад маш их эрсдэлтэй байх тул зоригтой өөрчлөлт хэрэгтэй.

Ажилтнуудынхаа талаар илүү ихийг олж мэдэх.  Хэдийгээр та тэдэнтэй удаан хугацаанд ажилласан ч гэсэн тэднээс цаашдын зорилго, хүлээлт, сонирхдог зүйлсийг нь асууж лавлаж байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд тэдний хобби, гэр бүлийнх нь тухай, өмнөх ажлын туршлага гэх мэт тэдний дотоод сэтгэл рүү хандсан мэдээллийг мэдэж байвал бүр сайн. Цуглуулсан мэдээлэлд үндэслэн та өөрийн удирдлагын арга барилыг өөрчлөөд нэг үзээрэй.

Хэрэв та тэдний өдрийн төлөвлөгөөг мэдэхгүй бол бол тэднээс асууж зөвлөлдөж байгаарай. Хэрэв боломжтой бол ажлын даалгаврын дуусах огноо цаг хугацааг өөрчлөх боломжгүй хатуу байдлаар гаргахгүйг хичээж, тэдэнтэй зөвшилцөж байгаарай. Магадгүй гэрээр ажиллах үед хувийн шинж чанартай асуудал гарсан тохиолдолд хугацаандаа ажлаа амжиж чадахгүйн улмаас ажилтнууд хүнд байдалд орж, стрессдэг. Алсын зайнаас ажиллаж буй ажилтнуудынхаа өдөр тутмын ажлын хэмнэлийг мэдэхийг хичээгээрэй. Жишээлбэл: Хүүхдүүдийн хичээлийн цаг, настай эцэг эхээ асардаг эсэх зэрэг тэдний гэртээ хийдэг ажлуудыг мэдэхийг хичээгээрэй.

Тэдэнтэй хамт байж, тэдний асуултад хариулж бай. Та тэдэнтэй нэг өрөөнд байхгүй байгаа ч тэдний асуултад аль болох хурдан хариулт өгч тэдэнтэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс шууд харилцаа байхгүй эсвэл тодорхойгүй байдал зэргээс болж, ажлаа сайн хийж чаддаггүй. Иймд өөрийн багтайгаа текстээр мэдээлэл өгөхөөс гадна видео хурлаар дамжуулан харилцан ярьж байх нь үр дүнтэй. Түүнчлэн ажлын үр дүнг заавал эргэж мэдээлж байх нь ажилтан болон багийн уур амьсгалыг сайжруулж байдаг.

Ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах. Тэднийг өөрийн давуу сул талаа мэдэж, өөрийгөө хөгжүүлэхэд нь тусал. Тэднийг хөгжүүлж, чадварлаг болсноор тэдний ажил амьдрал хэрхэн илүү сайхан болох боломжтойг тэдэнд ойлгуул. Ингэснээр та ажилтнуудынхаа ур чадварыг нээж, байгууллагынхаа бүтээмжийг ч тэр хэмжээгээр нэмэгдүүлж чадна.

Аль болох ажилтнуудтайгаа ойр байх. Тэдэнтэй аль болохоор ойр ойрхон холбоо барьж байх хэрэгтэй бөгөөд долоо хоногт нэг удаа видео хурал хийгээд орхиж болохгүй. Ажлын явц, үр дүнгийн талаар имэйл бичих эсвэл дуут шуудан илгээх зэргээр холбоотой ажиллаж байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хариу өгөх боломжгүй бол түүнийгээ заавал мэдэгдэж байх шаардлагатай бөгөөд энэ нь эргээд тэдэнд буруу ойлголт төрүүлэхгүй байхад тань тусална.

Өмнө оффисд ажилладаг байсан шиг алсын зайнаас өндөр гүйцэтгэлтэй ажиллах нь хэцүү боловч дээр өгүүлсэн зөвлөмжүүдийг дагаснаар та өмнөхийн адил өндөр бүтээмжтэй цоглог хамт олныг бий болгож чадна.

Эх үүсвэр: HRB -ийн нийтлэлээс ...

 



loader