88999920

Мэдлэг

Амжилтад хүрсэн хүмүүсийн 7 дадал

Амжилтад хүрсэн хүмүүсийн 7 дадал

1) Эерэг зуршлаа нэмэгдүүл

Амжилттай яваа хүмүүс өөрийгөө дотроосоо ойлгож, мэдэрч чаддаг. Тэд муу зуршлуудаас салж, түүнийгээ эерэг зуршлаар сольж чаддаг. Энэ хэдий энгийн сонсогдож байгаа боловч, хэрэгжүүлэхэд зайлшгүй хичээл зүтгэл, сахилга батыг танаас шаардах болно.
Эерэг зуршлаа нэмэгдүүлЖишээ нь эдгээр хүмүүс муу зуршлаасаа салахад дараах аргыг хэрэглэдэг байна.
Өөрийнхөө муу зуршлуудыг нэг бүрчлэн бичих.
- Би ухаалаг утаснаасаа салж чаддаггүй.
- Би бусадтай амьд харилцаанд орохын оронд өдөржин компьютер дээр суудаг.
- Би төлөвлөсөн уулзалтаасаа байнга хоцордог ... г.м.
Дээрх муу зуршлыг эерэг зуршил болгох алхмуудыг бичих хэрэгтэй.
- Би гар утсаа зөвхөн гадуур 5 минут алхахдаа л шалгана.
- Би өөрийн компьютерт цагийн сэрүүлэг тавьж, тэр хугацаандаа бусадтай хамт сагс, хөл бөмбөг тоглох гэх мэт зүйлд зориулж цаг гаргана.
- Би уулзалтад эрт ирэх бүрдээ өөрийгөө урамшуулна. /Gamify апп суулгах туршвал илүү үр дүнтэй/
Дээрх байдлаар муу зуршлуудын оронд сайн зуршлыг орлуулж сурах нь таныг амжилттай нэгэн болоход туслах болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй.
Та сайн зуршлаа хэрэгжүүлэхийн тулд өдөр бүр хийж, үр дүнд хүртлээ орхихгүй байх явдал юм.

2) Өдөр бүр 10 минут хөлсөө гартал дасгал хий

Би өмнө нь илүүдэл жинтэй, тарган нэгэн байлаа. Өөртөө үнэхээр сэтгэл хангалуун бус байсан тул өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн.
Үүний үр дүнд би 25 кг хаяж чадсан.
Өдөр бүр 10 минут хөлсөө гартал дасгал хийБи жил гаран дасгал хөдөлгөөн болон хооллолтоо анхаарсны хүчинд жингээ хаяж чадсан бөгөөд үүнд “CrossFit” эрүүл аргаар тураах аргачлал надад их тусалсан. Намайг гайхшруулсан нэг зүйл бол жин хаяхад цаг хугацаа хамгийн чухал болохыг мэдсэн явдал юм. Энэ нь олон цагаар дасгал хөдөлгөөн хийхийн оронд бага цагаар илүү хөдөлгөөн хийх үр дүн өндөртэй байсан юм. Хамгийн энгийн арга бол өдөр бүр 10 минут хөлсөө гартал дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Үүний дараа та илүү бүтээлч, илүү хөгжилтэй нэгэн болсон байх болно.
Жиш: Хурд, хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийх - ямар нэг спортоор хичээллэх, суниах, хурдан гүйх г.м.
Амжилттай хүмүүс эрүүл чийрэг байдаг.
Та эрүүл чийрэг болохыг хүсвэл өдөр бүр хийж, үр дүнд хүртлээ орхихгүй байх явдал юм.

3) 7 хоногт 1 ном унш

Бусдад мэдлэг, мэдээллийг түгээж чаддаг байх нь таныг амжилтад хурдан хүргэж чадна. Гэвч цөөн хүмүүс л тийм байдаг. www.RobertBrewer.org сайтын судалгаанаас үзэхэд насанд хүрсэн 4 хүний зөвхөн 1 л жилд 1 номыг бүтэн уншдаг байна. Харин амжилтад хүрсэн экспертүүдийн хувьд өдөрт 1 цагийг ном уншихад зарцуулсан бөгөөд энэ нь долоо хоногт дунджаар 1-2 ном, жилд 48 номыг унших хугацаа юм. Номын сонголтын хувьд маркетинг, менежмент, борлуулалт гэх мэт танд хэрэгцээтэй байгаа тэр салбарын номыг унших нь илүү үр дүнтэй байх болно.
7 хоногт 1 ном унш
Эцэст нь дүгнэж хэлэхэд та бусдад хэрэгтэй мэдээллийг нь хүргэж чадахгүй байгаа бол яг одооноос ном уншиж эхэл!
Та амжилтад хурдан хүрмээр байвал өдөр бүр уншиж, үр дүнд хүртлээ орхихгүй байх явдал юм.

4) Бусдыг амжилтад хүрэхэд нь тусал

Та бусдыг ойлгож, тусалж чадаж байж л та амжилтад хүрч чадна.
Амжилттай яваа хүмүүсийн амжилт нь бусдын амжилтаас эхтэй байдаг.
Хэрэв та бусдад чин сэтгэлээсээ тусалж чадвал тэд танд итгэж, амжилтад хүрч чадах бөгөөд бусдад амжилтыг түгээх болно. Энэ нь эргээд танд илүү их амжилт болон эргэн ирэх болно.
Бусдыг амжилтад хүрэхэд нь тусал
Бусдын амжилтаас таны амжилт шалтгаална.

5) Бусдад итгүүлж үнэмшүүлж чаддаг байх

Аливаа амжилттай яваа хүмүүсийн хувьд бусдад нөлөөлөх, ярих чадвар бол маш чухал зүйл юм.
Энэ нь илүү их ярихдаа бус үр дүнтэйгээр харилцахад оршиж байгаа юм.
Бусдад итгүүлж үнэмшүүлж чаддаг байх
Бусдыг залхааж их зүйл ярихын оронд товч, ойлгомжтой, энгийн байдлаар ойлгуулахад анхаарах хэрэгтэй. Хэрэв танд бусадтай шууд харилцахад хэцүү байгаа бол гэртээ өөртөөгөө ярихаас эхэлж болно шүү дээ. Дараа нь магадгүй ярианы клубууд, “Toastmasters” болон бусдад клубуудад орж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь богино хугацаанд үр дүн гарч буй эсэхэд анхаарах хэрэгтэй.
Бусдад өөрийгөө ойлгуулж чадах эсэхээс таны амжилт шалтгаална.

6) Сөрөг бодолтой нэгнээс зайгаа барь

Чамайг нэгэн гайхалтай санаа олж хэлтэл хэн нэгэн түүнийг шууд үгүйсгэж, эсэргүүцэж байсан уу? Олон цаг сууж хийсэн ажлыг тань бүрэн гүйцэд ойлголгүй шууд л “Муу” гэсэн дүгнэлт хэлбэл та яах вэ?

Амжилттай яваа хүмүүс сөрөг бодолтой хүмүүсээс зайгаа барьдаг бөгөөд сөрөг бодолтой нэгэн дандаа л уур амьсгалыг эвдэж, бусдыг өөртөөгөө адилхан болгоход хүргэж байдаг.
Эерэг бодолтой нэгэнтэй нөхөрлө.

7) Хойшлуулалгүй, яг энэ мөчөөс эхэл!

Амжилттай яваа хүмүүс үргэлж урагшаа тэмүүлж байдаг. Тэд санаачлагатай, бусадтай нэгдэж, тэднийг дэмжиж, хамтдаа бүтээж байдаг.
Хойшлуулалгүй, яг энэ мөчөөс эхэл!
Та үүнийг оролдоод үзээрэй:
I. Та энэ сард хийхийг хүссэн 1 ажлаа бичээрэй – шинэ ур чадвар, санаа, төсөл эсвэл жин хасах, спортоор хичээллэх г.м.
II. Тэрхүү тэмдэглэсэн 1 ажилдаа зориулж, өдөр бүр 30 минутыг гаргаж, зүтгээд үзээрэй.
Эцэст нь дүгнээд хэлэхэд том амжилт өдөр бүрийн хичээл зүтгэлээс үүдэлтэй гэдгийг санаарай.
Танд амжилтыг хүсье! ;)

Эх сурвалж: Пэпи Филипп(спикер, амжилтын менторч)-ийн нийтлэл, www.lifehacker.org сайт.




loader