88999920

Мэдлэг

Бусдад гүн сэтгэгдэл төрүүлэх 8 арга

Бусдад гүн сэтгэгдэл төрүүлэх 8 арга

Business Insider сайтын хувь хүний хөгжлийн эксперт Жаклин Смитын эмхэтгэснээр доорх зөвлөмжийг хүргэж байна.

Тэдний нэрийг цээжил

Бусдад мартагдахгүй байх бас нэгэн чухал арга бол тэдний нэрийг яриан дундаа хэрэглэх явдал юм.

Ярилцаж буй хүмүүсийнхээ нэрийг дурдсанаар тэднийг өөрийн эрхгүй ярианд оруулах бөгөөд энэ нь нэг төрлийн харилцааны тактик юм.

Бидний нэр бидэнтэй маш нягт холбогдсон байдаг бөгөөд хаана нэгтээ таны нэрийг дуудах юм бол та тэр чиглэл рүү өөрийн эрхгүй анхаарлаа хандуулж эхэлдэг.

Шулуун шударга, өөртөө итгэлтэй бай

Ихэнх хүмүүс бусадтай маргалдахгүйг хичээж, өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаггүй бөгөөд ялангуяа анх удаа уулзаж байгаа хүмүүстэй сөргөлдөхгүйг хичээж, тэдэнд таалагдах хариултыг хэлдэг.

Гэвч та үнэхээр бусдад мартагдахааргүй сэтгэгдэл үлдээхийг хүсэж байгаа бол та өөрийн зөв, эерэг байр дээр хатуу зогсох хэрэгтэй бөгөөд тэдгээр хүмүүс тантай эргэж холбоо барих болно.

Хүмүүс өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгнийг мартдаггүй, харин дундыг баримтлагч нарыг хэн ч дурсдаггүй.

Бага зэрэг солиотой бай

Урлаг соёлын арга хэмжээнд оролцохдоо өвөрмөц байдлаар хувцаслах нь хамгийн энгийнээр бусдад гүн сэтгэгдэл төрүүлэх арга юм. Гэхдээ зөв арга замаар хийх хэрэгтэйг мартаж болохгүй.

Өөртөө итгэлтэй байдлаа биеийн хөдөлгөөнөөрөө илэрхийл

“Өөртөө итгэлтэй байдлаа биеийн хөдөлгөөнөөрөө илэрхийлэх нь гоё ганган харагдахаас илүү чухал байдаг”

Буланд суугаад байлгүй бусадтай харилц. Бусадтай харилцахдаа биеийн хөдөлгөөнөөрөө өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлэх нь яриаг илүү сэтгэгдэл төрүүлэхүйц болгоно.

Тэднийг инээлгэ

Хүмүүс чиний юу гэж хэлснийг мартаж болно гэхдээ чамайг ямар хөгжилтэй үйлдэл гаргасныг  чинь мартдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

Иймд анх уулзаж буй хүнийг хэрхэн инээлгэх вэ? Хамгийн гол нь та өөрийгөө цэгнэж пөмбийж суулгүй сул талаа үзүүл, тэднийг инээлгэ, тэдэнд тусал, идэвхтэй яриа өрнүүл. Ингэхдээ харилцагчдын уур амьсгалыг мэдрэх нь чухал.

Ярьдаг шигээ сонс

Сайн сонсогч байх нь тийм ч амар биш. Ихэнх хүмүүс нөгөө хүнийгээ ярьж байхад нь дундуур нь тасалж, түрүүлж ярих гээд байдаг. Харилцагчийн яриа сонирхолгүй байсан ч та тэднийг сонсох нь зүйтэй.

Хэрэв та чин сэтгэлээсээ сонсож чадвал тэднийг мэдэрч зөв харилцахад тань туслах болно. Энэ нь таныг тэдэнд эргэн сануулах болно.

Сэтгэл хөдлөлөө гарга

Та анх удаагаа уулзаж буй хүндээ сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа бол инээмсэглэх хэрэгтэй. Энэ нь тэднийг тантай харьцахад илүү хялбар болгож өгөх бөгөөд тэднийг та өөртөө соронз мэт татах болно.

Инээмсэглэх нь таны төдийгүй эргэн тойрны бүх хүмүүсийн мэдрэлийн эсүүдийг өдөөдөг бөгөөд таны чин сэтгэлээсээ инээсэн инээд бусдыг өөрийн мэдэлгүй инээлгэхэд хүргэх болно.

Өөрийнхөөрөө бай

 “Буланд зогсож буй хүмүүстэй шуудхан очоод яриа өрнүүлэх амаргүй, гэвч зүгээр сонсогч нэгэн байвал бусдын ой тоонд хэзээч үлдэхгүй”

Та тэнэг харагдахаас айх хэрэггүй, өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалц. Бусдад мартагдахааргүй сэтгэгдэл үлдээ.

Танд зөвлөгөө таалагдсан бол найз нөхөддөө шейрлээрэй. :D




loader