
Зорилгоор удирдах (MBO) аргыг анх "Орчин үеийн менежментийн эцэг" гэгддэг менежментийн зөвлөх, сурган хүмүүжүүлэгч Питер Дракер 1954 онд "Удирдлагын практик" номондоо тодорхойлон байдаг.
Уг номонд байгууллагын зорилгыг тодорхой цаг хугацааны хүрээнд хүрэхүйц, хэмжигдэхүйц байдлаар ойлгомжтой гаргаж түүнийгээ санхүү, хүний нөөц, борлуулалт, маркетинг гэх мэт байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүрд цаашлаад ажилтан бүрийн ажил үүргийн хүрээнд буулгаж хэрэгжүүлэх боломжийг жишээ зураглалаар тайлбарласан байна.
Бид энэ удаа та бүхэнд хүний нөөцийн үйл ажиллагааны зорилго зорилтыг дараах байдлаар гаргаж болох талаар энгийн хялбар зөвлөмжийг хүргэж байна.
1. Ажилтны тогтворжилтын түвшинг улиралд 97% байлгана.
2. Ажилтны болон ажлын сэтгэл ханамжийг 85% хүртэл нэмэгдүүлнэ.
3. Нөхөн олговрын хэмжээг салбарын дунджаас 10% -иас дээш байлгана.
4. Шинэ ажилтныг дор хаяж 3-н оролцогчтой ярилцлага хийж сонгоно.
5. Хүний нөөцийн бүрдүүлэлтийг, захиалсан хугацаанд бүрдүүлэх хувийг 80 хувьд хүргэнэ.
6. Ажил горилогчдын лавлагаа (reference letter) -г 15% -д хүргэнэ.
7. Цаг бүртгэлийн ажлыг автоматжуулна.
8. Олон нийтийг хамарсан 2 компанит ажил зохион байгуулна
9. Манлайллын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
10. Дунд шатны менежерт зарлагдсан албан тушаалуудын 1/3 –ийг дотоодоосоо бүрдүүлнэ.
Тайлбар:
Энд тогтоосон тоо болоод зорилтууд нь бодит биш бөгөөд зөвхөн санаа өгөх зорилготой.
MBO – Management by Objectives