88999920

Мэдлэг

Яагаад ISO 9001 стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

Яагаад ISO 9001 стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

ISO 9001:2015 –н гэрчилгээ нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болдог. ISO 9001:2015 гэрчилгээтэй байх нь байгууллага болон корпорацуудын ирээдүйн хөгжилд ихээхэн ашиг тусыг авчирч байдаг.

Энэхүү нийтлэлд эдгээр ашиг тусын зарим хэсгүүдийг оруулж байна.

Найдвартай байдал  болон чанараар хүлээн зөвшөөрөгдөнө

Та өөрийн байгууллагадаа ISO 9001:2015 нэвтрүүлж, гэрчилгээ авснаар олон улсад бодитойгоор хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болдог. Энэ нь танай байгууллагыг тухайн салбартаа тэргүүлэгч болгоход туслах болно.

Орлого нэмэгдэнэ

Та ISO гэрчилгээ авсан бол түүнийгээ маркетинг зар сурталчилгаандаа ашиглах боломжтой болно. Хэрэглэгчдэд найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэдэг талаарх нотолгоо болно. Мөн дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт, хөгжүүлэлтийг үйл ажиллагаа сайжирна. Эдгээр нь  нь таны ашиг орлогыг нэмэгдүүлэх болно.

Тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ

ISO 9001:2015 стандарт нь бизнесийн процесс дахь хяналт болон бүтээмжийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь эргээд байгууллагын тогтвортой байдлыг өсгөх нэг үндэс болно. Тогтвортой байдал гэсэн ойлголтод танай байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг алдахгүйгээр хэрэглэгчдэд тогтвортой хүргэх процессыг хэлдэг.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэдүүлнэ

Уг стандарт нь байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах замаар хэрэглэгчийн хэрэгцээ хүлээлтийг хангах зарчим дээр тулгуурладаг тул  стандартыг хэр үр дүнтэй нэвтрүүлж чадна тэр хэмжээгээр хэрэглэгчээс ирэх гомдол, шүүмжлэл багасах болно.

Ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлнэ

ISO 9001 гэрчилгээ (ISO9001:2015 certification) нь байгууллагыг ажилтнуудаа байнга сургаж, хөгжүүлэхийг шаарддаг. Мөн байгууллагын дотоод журам, заавар болон аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсруулж, логик уялдааг холбоог маш сайн гаргаж өгдөг. Ингэснээр танай ажилтнуудын хийж буй ажлынхаа үнэ цэнэ, хэрэгцээ шаардлагыг илүүтэй мэдэрч ажиллах бөгөөд цаашид тэд карьер өсөх боломжтой болохыг харах болно.

Танд хамгийн сайн сайхныг хүсье!

Холбоотой сургалтууд:




loader