
Мэдээллийн технологийн хөгжлийн ачаар хүмүүсийн амьдрал илүү хялбар, эвтэйхэн болж байна. Гэсэн ч ямар ч зүйлд давуу тал болон сул тал байдгийн адил технологид ч энэ бүхэн байсаар байх болно.
Хүмүүс бид өөрсдийн маш чухал зүйлс болох хувийн мэдээллээ FB,TW,email гэх мэт сошиол сүлжээний олон хэлбэрээр алдаж, хохирч байна. Гэхдээ ингэлээ гээд та имэйлгүй, фейсбүүк, твиттергүй байж болохгүй. Танд энгийн бөгөөд хялбар байдлаар өөрийн хувийн мэдээллийг хамгаалах аргуудыг танилцуулъя.
1. Хэт хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээ, сайтуудад оруулахгүй байх.
Ихэнх хүмүүс энэхүү алдааг гаргадаг бөгөөд түүнээс болж тухайн хувийн нууц мэдээллээ алдаж эрсдэлтэй байдалд ордог. Ялангуяа кредит картны дугаар, картны зургаа санаандгүйгээр оруулах тохиолдол гардаг.
Магадгүй Фейсбүүк болон твиттер олон нийтийн сүлжээ сайтууд таны мэдээллийг 3-дагч этгээдэд дамжуулах, алдах эрсдэлтэйг анхаарна уу.
2. Онлайн үнэгүй файл хадгалах сайтад хувийн мэдээллээ хадгалахгүй байх
Жиш: Google Drive, Google Docs, Dropbox програм хангамжуудыг үнэгүй хувилбарыг ашиглаж байгаа тохиолдолд хэзээ ч хувийн файлуудаа хадгалахгүй байх хэрэгтэй.
3. Имэйл болон банкны гүйлгээ хийх бол “Private browsing”-ийг ашиглах
Жиш: Та Chrome браузер ашигладаг бол “Ctrl + Shift + n” товчийг дарж Private Browsing –ийг ашиглаарай. Дэлгэрэнгүй зөвлөгөөг эндээс үзээрэй.
https://www.digitalcitizen.life/keyboard-shortcuts-incognito-private-browsing-inprivate
4. Аль ч интернет кафе, үнэгүй нет сүлжээг ашиглахгүйг хичээх хэрэгтэй. Ялангуяа санхүү, гүйлгээ хийхгүй байх хэрэгтэй.
5. Өөрийн хувийн компьютерт лицензтэй антивирус, антиспам програмыг суулгаж, хэвших
Вирусны эсрэг програм хангамжуудыг борлуулдаг албан ёсны байгууллагууд:
https://softline.mn/solutions/software/antivirus
http://virus.mn
http://www.cybercom.mn/product/14907.shtml
https://www.kaspersky.com/home-security#pc
6. Өөрийн хувийн файл, зургийг нууц үгтэйгээр хадгалж хэвших
Эндээс MS Office-ийн програмуудад хэрхэн нууц үгтэйгээр хадгалах зааврыг үзээрэй.
https://www.groovypost.com/howto/geek-stuff/password-protect-encrypt-microsoft-office-2010-documents/
Ашигласан материал:
https://www.wikihow.com/Protect-Personal-Information?amp=1#
https://www.kaspersky.com/blog/privacy-ten-tips-2018/23022/