88999920

Мэдлэг

Хувийн мэдээллээ хэрхэн зөв хамгаалах вэ?

Хувийн мэдээллээ хэрхэн зөв хамгаалах вэ?

Мэдээллийн технологийн хөгжлийн ачаар хүмүүсийн амьдрал илүү хялбар, эвтэйхэн болж байна. Гэсэн ч ямар ч зүйлд давуу тал болон сул тал байдгийн адил технологид ч энэ бүхэн байсаар байх болно.

Хүмүүс бид өөрсдийн маш чухал зүйлс болох хувийн мэдээллээ FB,TW,email гэх мэт сошиол сүлжээний олон хэлбэрээр алдаж, хохирч байна. Гэхдээ ингэлээ гээд та имэйлгүй, фейсбүүк, твиттергүй байж болохгүй. Танд энгийн бөгөөд хялбар байдлаар өөрийн хувийн мэдээллийг хамгаалах аргуудыг танилцуулъя.

1. Хэт хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээ, сайтуудад оруулахгүй байх.

Хэт хувийн мэдээлээ олон нийтийн сүлжээнд оруулахгүй байх

Ихэнх хүмүүс энэхүү алдааг гаргадаг бөгөөд түүнээс болж тухайн хувийн нууц мэдээллээ алдаж эрсдэлтэй байдалд ордог. Ялангуяа кредит картны дугаар, картны зургаа санаандгүйгээр оруулах тохиолдол гардаг.
Магадгүй Фейсбүүк болон твиттер олон нийтийн сүлжээ сайтууд таны мэдээллийг 3-дагч этгээдэд дамжуулах, алдах эрсдэлтэйг анхаарна уу.

2. Онлайн үнэгүй файл хадгалах сайтад хувийн мэдээллээ хадгалахгүй байх

Жиш: Google Drive, Google Docs, Dropbox програм хангамжуудыг үнэгүй хувилбарыг ашиглаж байгаа тохиолдолд хэзээ ч хувийн файлуудаа хадгалахгүй байх хэрэгтэй.

 

Онлайн үнэгүй файл хадгалах сайтад хувийн мэдээллээ хадгалахгүй байх

3. Имэйл болон банкны гүйлгээ хийх бол “Private browsing”-ийг ашиглах

Жиш: Та Chrome браузер ашигладаг бол “Ctrl + Shift + n” товчийг дарж Private Browsing –ийг ашиглаарай. Дэлгэрэнгүй зөвлөгөөг эндээс үзээрэй.
https://www.digitalcitizen.life/keyboard-shortcuts-incognito-private-browsing-inprivate

Имэйл болон банкны гүйлгээ

4. Аль ч интернет кафе, үнэгүй нет сүлжээг ашиглахгүйг хичээх хэрэгтэй. Ялангуяа санхүү, гүйлгээ хийхгүй байх хэрэгтэй.

интернет кафе, үнэгүй нет сүлжээг ашиглахгүй

 

5. Өөрийн хувийн компьютерт лицензтэй антивирус, антиспам програмыг суулгаж, хэвших

Вирусны эсрэг програм хангамжуудыг борлуулдаг албан ёсны байгууллагууд:
https://softline.mn/solutions/software/antivirus 
http://virus.mn 
http://www.cybercom.mn/product/14907.shtml 
https://www.kaspersky.com/home-security#pc 

лицензтэй антивирус, антиспам програмыг суулга

6. Өөрийн хувийн файл, зургийг нууц үгтэйгээр хадгалж хэвших

Эндээс MS Office-ийн програмуудад хэрхэн нууц үгтэйгээр хадгалах зааврыг үзээрэй.
https://www.groovypost.com/howto/geek-stuff/password-protect-encrypt-microsoft-office-2010-documents/  

Өөрийн хувийн файл, зургийг нууц үгтэйгээр хадгалж хэвших

Ашигласан материал:
https://www.wikihow.com/Protect-Personal-Information?amp=1#  
https://www.kaspersky.com/blog/privacy-ten-tips-2018/23022/ 




loader