88999920

Мэдлэг

Шинэхэн менежерүүдийн заавал унших 10 ном

Шинэхэн менежерүүдийн заавал унших 10 ном

Анх ажилд томилогдсон үед тухайн ажлыг хэрхэн хийх талаар санаа зовох үе гардаг. Энэ үед тухайн ажлыг хийх олон төрлийн заавар, зөвлөмжийг уншсан ч олигтой үр дүнд хүрэхгүй байх тохиолдолд гардаг.
Ийм үед танд бодит судалгаа, практик тулгуурлан бүтээсэн шилдэг 10 ном туслах болно.

1. Даниел Х.Пинкийн “Drive”:

Таныг өөрийнхөө багийг хэрхэн урам зоригтой, өндөр бүтээмжтэйгээр удирдан зохион байгуулахад энэ ном туслах болно.

2. Маркус Букингэмын “The One Thing You Need to Know”:

Ажилтнуудын сул талыг хөгжүүлэх гэж оролдохын оронд тэдэнд хүрэх үр дүнг тодорхой болгох замаар гүйцэтгэлийг сайжруулах арга замуудыг заасан байна.

3. Дэниел Кахнемэн “Thinking, Fast and Slow”:

Та өөрийн багийнхаа сэтгэлзүйд учирч болох хүндрэлүүдийг даван туулахад энэхүү бүтээл танд туслах болно.
Дашрамд дурьдахад зохиогч Д.Кахнемен нь “Хүний бодлыг хоёр төрөлд хуваасан нь” гэх бүтээлээрээ эдийн засгийн салбарт “Нобелийн шагнал” хүртсэн юм.

4. Херминиа Ибаррагийн “Act Like a Leader, Think Like a Leader”:

Удирдагч хүн өөрийн чадах зүйлийн хэмжээнээс давсан тэр зүйл рүү зүтгэх нь илүү их амжилт авчирдгийг энэхүү бүтээл өгүүлэх бөгөөд уламжлалт бус жишээ болон зөвлөмжөөр баялаг юм.

5. Дэйл Карнегийн “How to Win Friends and Influence People”:

Ерөнхийдөө энэхүү ном нь таныг баг хамт олноо удирдан чиглүүлж, урам зориг өгөхөд туслах бөгөөд хамгийн гол таны өөртөө итгэх итгэлийг илүүтэй нэмэгдүүлэх болно.

6. Карол Двекийн “Mindset”:

Энэхүү бүтээл нь сэтгэлзүйгээ удирдах замаар хэрхэн өөрийн ур чадвар, авьяасыг хөгжүүлэх талаар танд зөвлөх болно.

7. Маркус Аурелиусын “Meditations”:

Шилдэг удирдагч болоход удирдагч хүнээс сэтгэл хөдлөлөө барих замаар хэрхэн зөв менежмент хийх тухай өгүүлэх болно.

8. Чинуа Ачебегийн “Things Fall Apart”:

Амжилттай лидер болоход чухал асуулт тавихаас эхэлдэг тухай өгүүлэх сонгодог зохиол юм.

9. Маркус Букингэмын “Now, Discover Your Strengths”:

Ажилтнуудынхаа өвөрмөц авьяас чадварыг нээн илрүүлэх замаар илүү өндөр бүтээмжид хүрэх арга замыг энэхүү номоос уншиж болно.

10. Жим Коллинзийн “Good to Great”:

Сайн удирдагчаас агуу удирдагч болоход энэхүү бүтээл танд туслах болно.

Эх сурвалж: Шана Лебовитз, www.businessinsider.com




loader