88999920

Мэдлэг

Удирдагч хүн ажилтнуудаа анхаарах хэрэгтэй

Удирдагч хүн ажилтнуудаа анхаарах хэрэгтэй

Ямар ч менежер өөрийн багийг эрч хүчтэй, стрессгүй байлгахыг хүсдэг. Гэвч тэр бүр санаснаар болдоггүй. Ялангуяа гэнэтийн яаралтай, томоохон ажлуудыг ажилтнуудыг ядрааж, стресстүүлдэг. Ажилтнууд өөрийн хувийн зохион байгуулалтаараа дамжуулан өөрийн стрессийг хянаж байдаг бол менежер, ахлах ажилтнууд тэднийг хэт ядрах, залхахаас сэргийлэх, хэрэв тийм байдал ажиглагдвал бууруулах, арилгах үүрэг хүлээдэг.

Хэрэв  таны ажилтнууд стресс бухимдалтай байвал танд туслах энгийн 2 алхмыг бодож үзэх хэрэгтэй. Үүнд: 

  1. Ажилтнуудыг бухимдуулдаг зүйлс юу вэ?
  2. Ажилтнуудаа өсөж хөгжихөд нь хэрхэн туслах вэ?

Энэ талаар юуны өмнө өөрийн багийн гишүүдийн урам зориг төрөх, бухимдал хүрэхэд хүргэдэг зүйлүүдийг тэднээс асууж мэдэх.

Ажилтнууд тань нөхцөл байдлыг шийдэх арга, боломж байхгүй талаар хэлж байвал та үүнд бухимдах хэрэггүй. Харин ч хаана ямар асуудал байгаа, юу болохгүй байгаа талаар  мэдэж авахад энэ нь хэрэгтэй мэдээлэл болно.

Дараа нь багтаа юу хэрэгтэй байгааг асуу. Тэгээд асуудлыг шийдэх жижиг өөрчлөлт, боломжуудын талаар бодоод үзээрэй. Жишээлбэл: Хэрэв бидэнд манай алба, хэлтсийн “X” олон зүйлд зарцуулах хангалттай хэмжээний их төсөв байсан бол хамгийн түрүүнд та юу хийх вэ? Гэх мэт асуулт бүхий асуулгыг багийн гишүүн бүрээс нэрийг үл асуух замаар лавлаарай.

Дараа нь ирсэн саналуудыг агуулга болон ач холбогдлоор эрэмбэлж хэлэлцээд хийх ажлын жагсаалтыг гарган жижиг туршилтуудыг хэрэгжүүлж, үр дүн нь ямар байгааг үнэлэх хэрэгтэй.

Та асуудлыг шийдэх аргыг хайхдаа аль болох энгийн үр дүнтэй байж болох хэлбэрийг сонгох бөгөөд олон нийтийг хамарсан байдлаар шийдэх, турших хэрэгтэй (Та өөрийн хандлагыг эерэг байлгах нь эерэг үр дүн авчрахыг анхаарч байх хэрэгтэй). Асуудал бүрийн онцлогоос шалтгаалж, үр дүн гарах хугацаа харилцан адилгүй байх тул муу үр дүн гарсан ч сэтгэлээр унах хэрэггүй шүү.

Асуудал болгонд шийдэл байдаг гэдгийг санах хэрэгтэй бөгөөд цөхрөлтгүй шийдэл хайж, туршиж, эерэг үр дүнг гаргах хэрэгтэй. 

Дээрх зөвлөгөө энгийн мэт боловч ажилтнуудын дотоод уур амьсгал, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, стрессээс ангижрахад тань туслах болно.

Та болон таны багт амжилт хүсье!

HBR –ийн нийтлэлээс ...




loader