88999920

Мэдлэг

Кайзен саналын системийг үр дүнтэй нэвтрүүлэх 5 зарчим

Кайзен саналын системийг үр дүнтэй нэвтрүүлэх 5 зарчим

“Кайзен” гэдэг нь Япон хэлээр “Байнгын сайжруулалт” гэсэн утгатай үгнээс гаралтай байгууллагыг хөгжүүлэх аргачлал юм. Кайзен аргачлалыг хэрэгжүүлэхэд тань туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.

  1. Өөрийгөө хөгжүүлэхээс эхлэх

Та ажилтнуудаа, байгууллагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа л бол юуны түрүүнд өөрийгөө хөгжүүлэхээс эхлэх хэрэгтэй.

  1. Байнгын сайжруулалт гэхдээ олон талаас нь харах

Шилдэг удирдагчид бүтээлч санаа хэзээ ч ширээний ардаас гардаггүйг мэддэг. Тэд менежерүүд болон ахлахуудыг ажлын талбар дээр очиж асуудлыг шийдэхийг уриалдаг.

Кайзен байнгын сайжруулалт

  1. Бие биедээ заах

Ажилтнууд бие биенээ сургах хэрэгтэй. Бусдад заахын тулд тухайн зүйлийг маш сайн мэдсэн байх хэрэгтэй болдог. Иймд тэд өөрийгөө бүрэн дайчлах болно.

Кайзен аргачлалд аливаа зүйлийг заахдаа бодит жишээ, нөхцөл байдлыг үзүүлэх байдлаар заах нь хамгийн үр дүнтэй гэж зөвлөдөг.

  1. Ажигч байх

Та өөрийн ажилтнуудыг хэрхэн ажиглаж байгааг анхааралтай ажиглаж, ашигтай талуудыг тэмдэглэж/бичлэг хийж, зураг авсан ч болно/ авах хэрэгтэй. Оффис дээрээ ирж, ашигтай туршлагуудыг хамт олонтойгоо хуваалцах.

Томоохон өөрчлөлт хийх гэж хичээхийн оронд бага багаар өөрчлөх нь бизнесийг шинэ тавцанд авчирдаг нэг нууц нь юм.

  1. Уулзалт хийх

Та байгууллагаа хөгжүүлэхийн тулд алхам №3 буюу бусдад заах нь цаг хугацаа их авахаар байвал та ажилтнуудын дунд уулзалт зохион байгуулж, тэднийг нэгдсэн байдлаар сургах нь зарим тохиолдолд үр дүнтэй байдаг.

 

HBR цувралаас ...




loader