88999920

Мэдлэг

Хэрхэн оновчтойгоор худалдан авалт хийх вэ? (Black Friday)

Хэрхэн оновчтойгоор худалдан авалт хийх вэ? (Black Friday)

Анх 1952 онд “Хар баасан гараг” буюу “Black Friday” нь “Талархал”-ын баярын дараа буюу 11-р сарын 4 дэхь долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэж эхэлжээ. Гэвч тухайн үедээ төдий л олны хүртээл болж чадаагүй цөөн хэдхэн жижиг дунд үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын хүрээнд тэмдэглэж байжээ.

Харин 2005 оноос эхлэн Best Buy, Walmart, Target, Belk зэрэг олон том дэлгүүр, жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэх болсноор улам өргөжиж, удалгүй дэлхий даяар зохион байгуулагддаг болсон.

Тэгвэл 2019 оны Хар баасан гарагийн хямдрал 11-р сарын 29-ий өдөр болох бөгөөд энэхүү хямдралд та заавал оролцоорой.

Харин энэхүү өдөр хэрхэн оновчтой худалдан авах талаар бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

  1. Урьдчилан төлөвлөх

11-р сарын эхний долоо хоногоос эхлэн хямдралын мэдээллүүд сонин сэтгүүл, сошиал сүлжээ, дэлгүүрүүдээр цуварч эхэлдэг. Гэвч жинхэнэ хямдрал нь 28-ны өдөр л гарч ирдэг. Иймд тэр хүртэл худалдан авах зүйлсийн жагсаалтыг гаргаж, онлайн болон томоохон дэлгүүр дээр таны авахыг хүссэн бараа ямар үнэтэй байгаа, хямдрал болох дэлгүүрийн байршил, эхлэх цаг зэргийг сайн тэмдэглэж авах хэрэгтэй.

Барааны үнийн харьцуулалт хийхдээ хямдрал эхлэхээс аль болох өмнө буюу 10-р сард багтааж хийх нь илүү үр дүнтэй байдаг.

  1. Төсвийн дээд хязгаарыг тооцох

Гадна дотны томоохон дэлгүүрүүд тухайн жилийн хамгийн доод үнийг “Хар баасан гараг”-ийн хямдралаар санал болгодог бөгөөд энэ өдөр та хамгийн хямд үнээр чанартай бараа авах боломжтой болдог. Ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүй төсвөө хэтрүүлж, худалдан авалт хийчихдэг. Ихэнх тохиолдолд худалдан авсан барааг буцаах боломжгүй байдаг тул та Төсвийн дээд хязгаар”-ыг тооцох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа та кредит карт ашигладаг бол энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

  1. Багаар ажиллах

Та хямдралын өдөр олон газар зэрэг очиж чадахгүй тул та өөрийн багаа бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэр та найз нөхөд, ах дүү хамаатнуудтайгаа нэг баг болж, бүгд нэг дэлгүүрт очилгүй өөр өөр дэлгүүрээс илүү хямдарсан барааг авах хэрэгтэй. Жишээ нь: Та “Номин” руу ороход таны найз “Говь”-ийн дэлгүүр рүү орох жишээтэй. Аль аль нь хожих болно.

  1. Судалгаа бас дахин судалгаа хийх

Та томоохон дэлгүүрүүдийн сошиал сайт болон албан ёсны вэб хуудас руу нь орж мэдээлэл авахдаа доорх зүйлсийг нэг хүснэгтэд оруулан тэмдэглэх хэрэгтэй. Үүнд:

  • Дэлгүүр онгойх, хаах цаг
  • Хямдрах бүтээгдэхүүний тоо хэмжээ
  • Анхааруулгууд заавал унших: Зөвхөн онлайнаар худалдах эсвэл тухайн нэг салбар дээр зохион байгуулагдах эсэх
  • Албан ёсын мэдээлэл эсэх
  • Азтан шалгаруулах эсэх
  • Бонус карт, купон олгох эсэх

Оновчтой шийдвэр гаргалтын арга зүй

  1. Бусдаас түрүүлж авах

Та худалдан авах бүтээгдэхүүнээ судалчихсан, төсөв зардлаа тооцчихсон одоо та бусдаас хэрхэн түрүүлж авах боломжоо судлах хэрэгтэй. Магадгүй худалдан авалт хийх өдрөө авах зүйлийн төрлөөс шалтгаалж, 2-3 –уулаа явж, бусдаас түрүүлж авч болно. Эсвэл та онлайнаар худалдан авалт боломжтой эсэхийг лавлаж, шууд худалдан авалт хийж болох юм.

  1. Бэлэн мөнгө авах

Та дэлгүүр орж худалдан авалт хийх үед банкны сүлжээ гацах, карт уншихгүй байснаас болж таны төлөвлөгөө бүхэлдээ сүйрэх тохиолдол гарч болох юм. Тэр үед танд АТМ явж, дахин ирж бараагаа авахаар оочирлох боломжгүй болсон байх болно. Иймд бэлэн мөнгө авч явах хэрэгтэй.

  1. Биеэ бэлдэх

Улсын шалгалтад орохын өмнөх өдөр таныг багш тань сайн унтаж амраад хоолоо сайн идээд ирээрэй гэж хэлж байсан байлгүй дээ. Та хямдралын өдөр хэдий шалгалт өгөхгүй ч та яг багшийнхаа хэлж байсан шиг бэлдэх хэрэгтэй. Энэ өдөр таны толгой сайн ажиллаж, бие чинь эрүүл байх хэрэгтэй.

  1. Эерэг хандлагатай байх

Эерэг бодол, хандлагатайгаар та худалдан авалт хийх нь таныг хүссэн зүйлээ олж авахад хялбар болгоод зогсохгүй хэрэггүй зүйлс авахгүй байхад туслах болно.

Магадгүй та тэр өдөр хичнээн хичээсэн ч өөрийн хүссэн бараагаа авч чадаагүй бол хямрах хэрэггүй. Та тэр барааг үнэхээр авахыг хүссэн бол танд нэг л өдөр танд тэр бараа чинь илүү хямд олдох болно. Зорилго, хичээл зүтгэл байхад та олох л болно.

  1. Хэт үнэтэй зүйлс авахгүй байх

Ихэнх тохиолдолд өндөр үнэтэй бараанууд нь цөөн тоогоор зарагддаг тул ихэнхдээ маш бага хямдрах эсвэл байнга л зарагдаж болох хамгийн хямд үнэтэй байдаг. Иймд болж өгвөл хэт үнэтэй бүтээгдэхүүн авахаас татгалзах хэрэгтэй.

 

Орчуулж, хянан тохиолдуулсан: Э.Батжаргал

 

Эх сурвалж:




loader