88999920

Мэдлэг

Бизнес эрхлэхэд зайлшгүй мэдэж байх 10 зөвлөмж

Бизнес эрхлэхэд зайлшгүй мэдэж байх 10 зөвлөмж

Ямар ч бизнест нэг бүрчлэн дагаж мөрддөг хэвшмэл дүрэм гэж байдаггүй ч та өөрийн бизнесийн онцлог, зах зээлээ мэдэрч, зохицож ажиллавал амжилт таныг дагах болно.

Жижиг бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол та www.forbes.com сайтаас тусгайлан гаргасан энэхүү зөвлөмж танд тусална гэдэгт итгэж байна.

  1. Бизнесээ судал

Тоо томшгүй олон хүмүүс энтрепренер болохыг хүсдэг ч тэд чаддаггүй. Учир нь тэд алдахаас айдаг. Мөнгөнөөс эхлэн цаг хугацаагаа алдах, түүнээс үүдэх хариуцлагаас айж байдаг.

Та айж байхаар зүгээр л нүүр тулаад үз. Маш олон дахин оролдож үзэж байж, тэдгээр асуудлууд дундаас боломжийг олж харж, амжилтад хүрэх болно. Айдас болон эрсдэлийн талаар нь дараа нь бод.

Аливаа бизнесийн санаа хүндрэлтэй асуудлыг шийдэхэд л оршиж байдаг. Тэрхүү асуудал холдон одохоос өмнө барьж авч, шийдэх хэрэгтэй.

  1. Бусдыг сонс

Найз нөхөд, ах дүү, хамаатан төрөл садныхаа юу ярихыг сайн сонсож байх хэрэгтэй. Тэднээс яг л тоос сорогч шиг л шинэлэг санаанууд, хүндрэл бэрхшээл, шийдэл бүгдийг л авах хэрэгтэй. Агуу санаа энгийн зүйлээс л эхтэй гэдэг дээ. Хэрэгтэй зүйлийг тэр дор нь тэмдэглэж авахаа мартуузай. Хэрэв шинэ санаа олдвол түүнийг судал, хөгжүүл.

  1. Асуудлыг шийдэх

Таны бизнес санаа бусдад бараа зарах гэж оролдохоос өмнө үйлчлүүлэгчийн “Ямар асуудал”-ыг шийдэж байгааг анхаарах хэрэгтэй. Таны бизнес бусдад хэрэгтэй тэр л зүйлийг өгч байж сая бизнес болно.

  1. Энгийн байлгах

Таны бизнес бусдыг асуудлыг шийдэж болох ч хэт их төвөгтэй байдлаар шийдвэрлэж болохгүй. Ийм тохиолдолд таны үйлчлүүлэгчид эргэж ирэхгүй. Амжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийн асуудлыг тэдэнд төвөг учруулалгүйгээр шийдэж чаддаг. Та өөрийн бизнес санаагаа шалгахыг хүсвэл энд дарна уу.

Таны бизнес санаанд хэрэггүй нэмэлт зүйлсийг хасаж, энгийн хялбар болгоход анхаарах хэрэгтэй. энэ нь давхар зардал хэмнэж, таныг амжилт руу нэг алхам ойртуулна.

  1. Зардлаа тооцох

Мэдээж бизнес эрхлэх гэж байгаа тохиолдолд зардал гарна. Тэдгээр зардлуудыг (байшингийн түрээс, нийлүүлэлт, маркетинг болон бусад зардал) боломжоороо урьдчилан тооцож, бизнесээ эхлэх нь таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална. Түүнчлэн гэнэтийн үед хэрэглэх төсөв болон хувийн зардлыг заавал тооцох хэрэгтэй.

Дараа нь бүх зардлуудаа нэгтгэн санхүүгийн тооцоо-г гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь танд хөрөнгө босгох, зээл авахад тун их хэрэг болно.

  1. Өөрийгөө мөнгөгүйгээр төсөөл

Дөнгөж эхэлж буй бизнесүүдийн хувьд дампуурах магадлал маш өндөр байдаг. Шилдэг энтрепренерүүдэд хүртэл ийм явдал тохиолддог. Шинэ бизнесүүдийн 50-аас илүү хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Таны шинэ бизнесээ хөл дээр нь тогтох хүртэл энэхүү эрсдэл байх бөгөөд тэсэж үлдэх эсэх нь орлого зардлын зөв харьцаанаас л хамаарна. Магадгүй та давхар ажил хийх, хадгалсан мөнгөө зарцуулах эсвэл аав ээж, хамаатнуудтай амьдарч зардлаа хамгийн бага төвшинд байлгах зэргээр зардалтай холбоотой зохион байгуулалтаа зөв хийхэд анхаарах. Хамгийн гол нь таны шинэ бизнес санаа цааш үргэлжлүүлсээр байх ёстой шүү.

  1. Орлого олтол хүлээх

Зарим бизнесийн зөвлөгөөнүүд дээр таныг 100% бүх цагаа шинэ бизнестээ зориул гэж байсан байх. Гэвч бодит байдал дээр шал өөр зүйл шүү. Өмнө дурдсанчлан шинэ бизнес тань орлого олж эхэлтэл одоогийн хийж буй ажлаасаа гарах гэж бүү яар. Шинэ бизнесийн дампуурлын зарим шалтгаан үүнтэй холбоотой байдаг.

Энэ их чухал зөвлөгөө шүү.

  1. Олон нийтэд зарлах

Бизнес санаа ажил хэрэг болоход нэг чухал сорилт нь та анх удаа өөрийн бизнесээ бусдад зарах тэр мөч байдаг. Ялангуяа олон нийтийн өмнө гарч, танилцуулга хийх. Гэвч та айх хэрэггүй. Хамгийн чухал нь таны санаа бусдын асуудлыг шийдсэн шүү дээ. Та нэг удаа айдсаа даван туулахад дараа дараагийн даваа илүү хялбар байх болно.

  1. Хууль эрхзүй, татварыг судлах

Зарим хүмүүс хэлэх л байх. Улайм цайм хууль зөрчөөгүй л бол болно гэж. Гэвч та хуулийн мэдлэггүйгээсээ болоод бизнесээ сүйрүүлж, дахин шинээр эхлэх ч боломжгүй болох эрсдэлтэйг бодож, анхааралдаа авах хэрэгтэй. Холбогдох хууль дүрмийг нь уншаад, тус салбартаа туршлагатай өмгөөлөгч дээр очоод 30 мин зөвлөгөө авахад илүүдэхгүй шүү. 

Ялангуяа татвар болон санхүүгийн асуудлыг анхаарах хэрэгтэй.

  1. Бизнестээ дурлах

Хамгийн сүүлийн мөртлөө хамгийн чухал зөвлөгөө нь та эрхэлж буй бизнестээ чин сэтгэлээсээ дуртай юу өөрөөсөө дахин нэг асуугаарай.

Та үнэхээр л дуртай бол таны бизнес илүү хурдан амжилтад хүрч чадна.

Таны бизнест амжилт хүсье!

Нийтлэл бичсэн: Майк Каппел, https://www.forbes.com/sites/mikekappel/

Q1. ISO 9001 2015 чанарын удирдлагын тогтолцооны анхан шатны сургалт




loader