88999920

Мэдлэг

Тэгэхээр ... өөрийнхөө тухай ярина уу гэх асуултад хариулахад бэлэн үү?

Тэгэхээр ... өөрийнхөө тухай ярина уу гэх асуултад хариулахад бэлэн үү?

Энэ ажлын ярилцлагын асуулт нь энгийн мэт санагдаж байгаа хэдий ч хариулахад тийм ч амар байдаггүй.

Та хувийн амьдралынхаа тухай ярих уу? Эсвэл ажлын түүхээ ярих уу? Гэсэн эргэлзээ хэн бүгдийн өмнө эхний хэдэн секундэд болж өнгөрдгийг нуух юун.

Мэдээж таныг ярилцлагад дуудсан тул ажил олгогч таны ажлын анкеттай танилцсан байгаа. Тиймээс тухайн ажлын байранд тавьсан шаардлага түүнд та хэрхэн нийцэж байгаа талаараа ярих нь тохиромжтой.

Өөрөөр хэлбэл ярилцлагад орохын өмнө тухайн ажлын байранд хийгдэх ажлууд, түүнтэй холбоотой ур чадварууд зэргийг сайтар судлаарай.

Дараа нь таны туршлага, мэргэжил боловсрол, сонирхол зэрэг нь компанийн хайж буй зүйлтэй хэрхэн холбогдож буй талаар бодож үзээрэй. Ярилцлагын өрөөнд ороход бэлэн болохын тулд дээрх зүйлсийн хариултуудаар дасгал хийгээрэй.

L4. Оновчтой шийдвэр гаргалтын арга зүй

Мэдээж хэрэг та ”Та энэ ажилд яг тохирох хүн байна” гэдэг мэдээг сонсохыг хүсэж байгаа тул ажлын ярилцлага сонгон шалгаруулалтын чухал хэсэг байдаг гэдгийг санаж та үүнд бэлдэх хэрэгтэй.




loader