88999920

Мэдлэг

2020 онд ажилтнуудын эзэмшвэл зохих хандлага, ур чадварууд

2020 онд ажилтнуудын эзэмшвэл зохих хандлага, ур чадварууд

Танай байгууллагын менежер, удирдлагуудад 2020 онд зайлшгүй сурч эзэмшсэн байх  манлайлагчийн хандлага болон ур чадваруудыг www.fastcompany.com сайтаас онцолсон байна. Үүнд:

Чиглүүлэгч, ментор байх:

Хүн бүрт байгалиас заяасан нэг зүйл бол бусдаас тусламж авбал эргээд туслах “Хүсэл” байдаг. Энэ ч утгаараа шилдэг манлайлагчид бусдадаа байнга зөвлөж дэмжих байдлаар тэднийг зөв чиглүүлэж удирдаж сурсан байдаг. Ингэснээр байгууллагын дотоод уур амьсгал илүү эерэг болж, ажлын бүтээмж ч нэмэгддэг байна.

Хамтрагч нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх

Хамтрагч нарынхаа урам зоригийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол тэдэнд шаардлагатай эрх мэдлийг шилжүүлж байх. Ингэснээр тэдний ур чадвар нэмэгдээд зогсохгүй бүтээмж өсөх болно. Тэд итгэл хүлээлгэж буйг мэдэрснээр, тэр хэмжээгээр өөрсдийгөө бүрэн дайчилж эхэлдэг бөгөөд өөрийн мэдэлгүйгээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй болчихсон байдаг.

Өгч байж авдаг зарчмыг санаж байх хэрэгтэй шүү.

Чин сэтгэлээ хандах

Та хамтрагч нартайгаа хүнлэг харьцаж, тэднийг манлайл. Шилдэг манлайлагчид хамтрагч нарынхаа хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг мэдэрч чаддаг. Та тэдэнтэй чин сэтгэлээсээ ажиллаж чадвал тэд таныг дагахыг хүсэх болно. Энэ нь эргээд тэднийг нэг зорилгын дор нэгтгэж эхэлдэг.

2020 онд ажилтнуудын эзэмшвэл зохих хандлага, ур чадварууд

Танд дээрх хандлагыг бий болгоход туслах ур чадварууд хүргэж байна. Үүнд:

  • Мэдэрч сонсох

Та хамгийн түрүүнд өөрийн хамтрагч нараа мэдэрч, сонсож сурах хэрэгтэй. Тэдэнтэй ярилцаж байхдаа тэдний яриаг таслалгүй анхаарлаа хандуулж, асуудлын мөн чанарыг ойлгож авах хэрэгтэй. Түүнээс гадна та өөрийн биеийн хөдөлгөөн, нүдний харцаараа тэдний талд байгаагаа харуулж байх хэрэгтэй.  

  • Өөрийгөө уучлах

Энэхүү ур чадвар нь энгийн хялбар мэт боловч манлайлагч хүний хувьд алдаа гаргасан тохиолдолд маш хүнд байх нь олонтой. Учир нь манлайлагч гэдэг бол бусдынхаа чиглүүлэгч, сайн найз, оройлон удирдагч, зөв чиг баримжаа, зарим тохиолдолд санхүүгийн баталгаа, амьдралынх нь чухал хэсэг болчихсон байдаг. Гэтэл манлайлагч нь буруу тийшээ залж, ажлаа унагасан тохиолдолд ажилтнуудын хандах хандлага өөрчлөгдөж эхэлдэг. Ийм үед ихэнх манлайлагчид өөртөө маш их харамсаж түүнээсээ салж чадалгүй хүнд байдалд ордог. Хэрэв та үнэхээр бүхий л чадлаараа зүтгэсэн л бол алдаа хүндрэлд санаа зовох хэрэггүй, та нээлттэй байж хамтрагчид, зөвлөх, дээд удирдлагуудтайгаа ярилц, тэд таныг ойлгох болно. Хичнээн хүнд үед ч шийдэл заавал байдаг гэдгийг санах хэрэгтэй.

  • Өөрийгөө бусдын оронд тавих

Магадгүй энэ чадвар амархан мэт санагдаж болох юм. Гэвч бодит байдал дээр бусдыг ойлгож мэдрэх нь тийм ч хялбар биш бөгөөд манлайлагчаас дээр өгүүлсэн “Мэдэрч сонсох” чадвар илүүтэй хэрэг болох болно. Үүнд хамгийн гол нь манлайлагчийн эерэг хандлагатай, мэдрэмжтэй байдал чухал бөгөөд тэдэнд тулгарсан асуудлын гарцыг олох хэрэгтэй.

  • Сул талаа харуул

Хүн бүрт л сул тал байдаг. Хэрэв та бусадтай чин сэтгэлээсээ хамтарч ажиллахыг хүсвэл та өөрийн сул талаа түүнд хэл. Та багийнхаа манлайлагч нь бол хамгийн түрүүнд өөрийнхөө сул талыг багийнхандаа хэл, энэ нь хэдий эвгүй мэт боловч манлайлагч нь үүгээрээ тэднээс хүнд асуудлаа ярилцаж шийдэхийг хүсэж буйгаа харуулах болно.

Та өөрийн сул талыг хэлснээр доорх давуу талууд бий болгох болно. Нэгдүгээрт, өөрийн сул талыг нуух гэж оролдох хэрэггүй, чөлөөтэй харьцах боломжтой болно. Хоёрдугаарт, таны хамтрагч, ажилтнууд сул талыг нөхөж туслах боломжтой болно. Гуравдугаарт, танд бүхий л хариулт байхгүй гэдгийг тэд ойлгох болно.

  • Өөртөө итгэлтэй байх

Өөртөө илтгэлтэй байхын тулд дээрх бүх чадвар танд хэрэг болно. Ялангуяа та өөрийн сул талыг бусдад хэлснээр та өөрийгөө илүү нээлттэй нэгэн болгож, таны багийн гишүүд илүү нягт хамтран ажиллахыг та мэдрэх болно. Танд хүндрэл бэрхшээл эсвэл асуудал гарцыг нээлттэй ярилцаж, бүтээмжийг тэр хэмжээгээр нэмэгдүүлж чадах болно.

Танд дээрх сэдэвтэй холбоотой сургалтуудыг “Сэцэн чанарын хөгжлийн төв”-өөс санал болгож байна.

 



loader